Шууд Chart

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзав

2021-10-19 10:49:10

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан нар 2021 оны аравдугаар сарын 18-нд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзав.

Уулзалтаар сайд нар хоёр улсын зам, тээвэр болон хүнс, хөдөө аж ахуйн салбарын асуудал, боомтуудад үүсээд буй ачаа тээврийн хүндрэлийн талаар санал солилцлоо.

Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан хугацаа нь дуусах, хөлдөх эрсдэлтэй бараа бүтээгдэхүүнийг татах, Тяньжин боомтод Монгол Улсын ачаатай чингэлгүүд саатаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд Цай Вэньруй Элчин сайдыг онцгой анхаарал хандуулж дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Мөн талууд саяхан болсон хоёр улсын Ерөнхий сайд нарын цахим уулзалтаар яригдсан салбарын асуудлуудыг шийдвэрлэхэд идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

Эх сурвалж: ЗТХЯ


БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзав  
Үзсэн: 706 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй