![](/uploads/201307/news/thumb/81c8afc0c00860f9db5e451ec06a3121_x3.jpg)
“Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг баривчилжээ. Эх сурвалжийн мэдээлснээр “Эрдэнэт” үйлдвэрээс батлан даалт гаргаж, хувийн компанид зээл олгуулсан гэх хэрэгт буруутган баривчилсан байна.
Мөн түүнийг ийнхүү саатуулсан нь Н.Энхбаярын хэрэгтэй холбоотой байж болзошгүй хэмээн зарим эх сурвалжууд таамаглаж байгаа юм байна. Н.Энхбаярыг “Эрдэнэт” үйлдвэрт ган бөмбөлөг нийлүүлэх зорилгоор их хэмжээний валют гаргуулж, хувьдаа ашигласан хэргээр буруутган шүүж байсан ч уг хэргийг шүүх бүрэлдэхүүн хэрэгсэхгүй болгосон удаатай.
Харин саяхан эх орондоо ирэнгүүтээ баривчлагдан саатуулагдаад байгаа НИТХ-ын дарга асан Т.Билэгтийн мэдүүлгээр АТГ-ынхан Н.Энхбаярын гэрт өчигдөр нэгжлэг хийн, хөрөнгийг нь битүүмжлэн, О.Цолмонгоос мэдүүлэг авч буй гэх цуурхалтай зэрэгцэн Ч.Ганзоригийг саатуулсныг мөн эл хэрэгтэй холбоотой байж болзошгүйг эх сурвалжууд үгүйсгэхгүй байна.
“Эрдэнэт”-ийн захирал асан Ч.Ганзориг баривчлагджээ | ||
Үзсэн: 2040 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.