Шууд Chart

“Хаан” галерейд “Харах өнцөг” үзэсгэлэн нээлтээ хийлээ

2021-10-20 09:23:06

Монгол орны 1.5 сая хавтгай дөрвөлжин км талбайн өнцөг булан бүрт “нуугдсан” олон төрх, өнгө будаг, ахуй соёлыг нэгэн хоромд үлдээж, цаг хугацаа, улирлыг мөнхөлсөн шилдэг гэрэл зургийн үзэсгэлэн “Хаан” галерейд нээлтээ хийлээ.

Энэ бол Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэгийнхний хамтран гаргаж буй “Харах өнцөг” билээ.

Байгалийн гэрэл зургаар олон жил дагнан ажиллаж буй Д.Октябрь, Б.Баяр, Г.Ган-Өлзий, С.Нацагдорж, Б.Эрдэнэбулган, Ш.Төмөрсүх, Т.Рэгзэн, Э.Ганбаяр, Ч.Итгэл нар мэдрэмж, хараандаа буулган үлдээсэн бүтээлүүдээ олонд толилуулсан нь энэ.

Харц булааж, байгаль, эгэл ахуй, амар амгаланд хөтлөн аваачих мэт эдгээр бүтээлийг анзаарч харвал гоо үзэсгэлэнг мэдрүүлээд зогсохгүй эх дэлхийгээ хайрлах, хамгаалах сэдлийг ч танд төрүүлэх нь гарцаагүй.

Ташрамд, одоогоор есөн хүний бүрэлдэхүүнтэй Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэг байгуулагдсанаасаа хойш томоохон ажлуудыг хийсний нэг нь Катарын үндэсний музейд тавигдах Сахар, Катар болон Монгол дахь нүүдэлчдийн соёлын өвийн үзэсгэлэнд эх орноо төлөөлөн оролцохоор болжээ. Энэ үзэсгэлэн 2022 оны дөрөвдүгээр сард нээлтээ хийх аж.

“Харан өнцаг” үзэсгэлэн энэ сарын 31-нийг хүртэл үргэлжлэх юм байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Хаан” галерейд “Харах өнцөг” үзэсгэлэн нээлтээ хийлээ   
Үзсэн: 664 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй