Шууд Chart

Цэргийн дүйцүүлэх албанд элссэн иргэд сургалтад хамрагдана

2014-05-27 10:17:29

Нийслэлийн Засаг дарга “Цэргийн дүйцүүлэх албан хаагчдын сургалт явуулах тухай” А/408 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар цэргийн дүйцүүлэх албанд 2014 онд элсүүлсэн иргэдийн цэргийн анхан шатны бэлтгэлийг Зэвсэгт хүчний Жанжин штабаас зөвшөөрөл авч зургаадугаар сарын 3-17-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн байрлалд зохион байгуулахаар боллоо. Сургалтад шаардагдах бэлтгэл ажлын болон хоол, бичиг хэрэг, унааны зардлын 7 519 000 төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Тамгын газарт,  хувцас, хэрэглэлийн зардлыг гаргахыг дүүргүүдийн  Засаг  дарга  нарт даалгалаа.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Цэргийн дүйцүүлэх албанд элссэн иргэд сургалтад хамрагдана  
Үзсэн: 871 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй