![](/uploads/202110/news/thumb/ea071112c2b36839da2bb78e98928665_x3.jpg)
"Азийн 23 хүртэлх насны цом"-ын тэмцээний урьдчилсан шатны "J" хэсгийн тоглолтууд энэ сарын 25-31-ний хооронд Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд явагдана.
Тус хэсэгт манай 23 хүртэлх насны шигшээ баг Тайланд, Малайз, Лаосын шигшээ багтай учраа таарсан юм.
Өрсөлдөгч улсын шигшээ багуудын хувьд Монгол Улсад хэдийнээ ирсэн бөгөөд "бабл" буюу "хөөсөн" системээр ямарваа нэг хүнтэй хавьталд оролгүй тоглолтоо дуусгаад нутаг буцна.
Өнөөдөр тэмцээний албан ёсны өдрүүд эхлэж, багууд албан ёсны бэлтгэлийг тоглолт болох цэнгэлдэхэд хийж эхэллээ. Эхний бэлтгэлийг зохион байгуулагч Монгол Улсын 23 хүртэлх насны шигшээ баг туслах дасгалжуулагч З.Баттулга, Ц.Энхжаргал нарын хамтаар эхлүүллээ.
Тус шигшээ баг 10 хоногийн өмнөөс нэгдсэн цугларалтад гарч, бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа юм. Ахлах дасгалжуулагч Япон мэргэжилтэн эрүүл мэндийн шалтгааны улмаас нутаг буцсан ч цахим хэлбэрээр бэлтгэлийн үйл явц бүртэй танилцаж, заавар зөвлөгөөг өгч байгаа бөгөөд богино хугацаанд өөрийн тоглолтын арга барилыг тоглогч болон туслах дасгалжуулагч нарт сайтар ойлгуулсан гэдгийг албаны хүмүүс хэлж байна.
Манай улсын шигшээ багийн хувьд энэ сарын 25-нд Тайландын шигшээ багтай, 28-нд Малайзын шигшээ багтай, 31-нд Лаосын шигшээ багтай тоглоно.
"Азийн 23 хүртэлх насны цом”-ын тэмцээний албан ёсны бэлтгэл эхэллээ | ||
Үзсэн: 952 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.