Гуравдугаар сарын 27-ны өдөр айлын гэр мөргөж гурван хүн гэмтээгээд зугтсан хэрэг гарсан. Улмаар уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ. Шалгалтаар П.Олзбай гэгч нь “kia optima” маркийн 77-56 УНЯ дугаарын авто машин жолоодож ухрах үйлдэл гүйцэтгэхдээ Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны Зүүнбаян уулын 15-73 тоотод амьдрах Г.Мөнхдэлгэрийн хашаа болон гэрийг дайрч 1177644 төгрөгийн хохирол учруулж ослын газрыг санаатай орхин зугтаасан гэмт хэрэг үйлдсэн. Тээврийн прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 2014 оны тавдугаар сарын 1-ний өдөр 144 тоот яллах дүгнэлт үйлдэн хэргийг Дүүргийн эрүүгийн анхан шатны хоёрдугаар шүүхэд шилжүүлсэн байна.
Айлын гэр мөргөөд зугтсан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ | ||
Үзсэн: 1650 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.