Шууд Chart

Скарлетт Иоханссон гэж хэн бэ?

2014-05-27 12:03:03

АНУ-ын жүжигчин, загвар өмсөгч, дуучин Скарлетт Иоханссон 1984 оны 11 дүгээр сарын 22-нд Нью-Йорк хотод мэндэлж байжээ. Тэрээр 29 настай, биеийн өндөр нь 1.60 см юм байна. Холливудын хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэг маань уран бүтээлийн гараагаа “Хойд зүг” киногоор эхэлж, “Сувдан ээмэгтэй бүсгүй”, “Асрагчийн өдрийн тэмдэглэл”, “Баатарууд” зэрэг олон шилдэг дэлгэцийн бүтээлийн гол болон туслах дүр бүтээж, 2003 онд найруулагч София Кополагийн “Lost in translation“ киногоор Английн “BAFTA” кино наадмын шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчнээр тодорсон юм.    

Тэрээр олон сэтгүүлийн нүүрийг чимсэн бөгөөд тэр дундаа “Playboy” сэтгүүлийн хамгийн халуухан эмэгтэйгээр тодорч байсан удаатай.  Гэвч жүжигчин бүсгүй Италийн нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би дэлхийн хамгийн тачаангуй, халуухан эмэгтэй байхыг хүсэхгүй байна. Надад жүжигчин гэдэг нэр алдар минь байхад хангалттай. Дэлхийд хаа сайгүй бахдам сайхан бүсгүйчүүд өчнөөн олон байгаа. Тэд жүжигчин биш учраас олны нүдэнд байнга өртдөг хэдэн эмэгтэйчүүдэд л хамгийн хамгийн гэсэн элдэв цол гуншин өгч байгаа нь буруу юм” гэж дүргүйцлээ илэрхийлсэн байдаг.
 
 
 
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Скарлетт Иоханссон гэж хэн бэ?  
Үзсэн: 2897 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-09-21 22:54
Uneheer saikhan busgui shuu

Бидэнтэй нэгдээрэй