Шууд Chart

ИНЕГ-ын даргын мэндчилгээ

2014-05-27 16:55:11

Монгол Улсын эдийн засгийн болон нийгмийн хөгжлийн тэргүүлэх салбарын нэг болох Иргэний нисэхийн хамт олон та бүхэндээ түүхт 89 жилийн ойн баярын мэнд хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Далайд гарцгүй манай орны хувьд гадаад ертөнцөд гарах гол гарц болсон нисэхийн салбараа олон улсын хэмжээнд хөл нийлүүлэн алхуулахын төлөө үе үеийн ахмадуудын оруулсан үнэтэй хувь нэмрийг тэмдэглэхэд таатай байна.

УИХ-ын баталсан “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын баримт бичиг, түүнийг хэрэгжүүлэх талаар Засгийн газраас баталсан төлөвлөгөөнд тусгагдсан олон ажлыг та бид хийж хэрэгжүүлж байна. Монгол Улс нислэгийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудын үр дүнд олон орны хүчирхэг агаарын хөлгүүд эх орны маань уудам цэнхэр тэнгэрээр итгэл дүүрэн сүлжилдэн дүүлж байна. Үр дүнгээ өгч буй олон ажлуудаас зөвхөн нэг жишээ дурдвал, манай улсын агаарын замаар дамжин өнгөрөх агаарын хөлгийн нислэгийн тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад мэдэгдэхүйцээр нэмэгдэж байна. Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо /IATA/-ноос Монгол Улсын ИНЕГ-аас холбоо, навигаци, ажиглалтын үйлчилгээ /CNS/, багасгасан босоо зайчлал /RVSM/-ын төсөл зэрэг олон ажлыг санаачлагатайгаар хэрэгжүүлснийг үнэлж ИНЕГ-ын удирдлагад талархлын захидал ирүүлсэн нь манай улсын агаарын замын аюулгүй байдал дээшилсэн, агаарын тээвэрлэгчдийн бидэнд итгэх итгэл нэмэгдсэний нэг илрэл юм.
Нисэхийн аюулгүй байдал, нислэгийн аюулгүй ажиллагааг сайжруулах чиглэлээр хийж буй тоног төхөөрөмжийн шинэчлэлээ үргэлжлүүлэх, орон нутгийн нисэх буудлуудын хүчин чадлыг өргөтгөх, мэргэжилтэй боловсон хүчний сургалтуудыг үе шаттай зохион байгуулах зэрэг олон ажлуудыг цаг алдалгүй үргэлжлүүлэн хийх болно.

Дэлхийн болон бүс нутгийн мэргэжил нэгт нөхөдтэй хөл нийлүүлэн алхаж буй Монголын Иргэний нисэхийн салбарын хамт олон та бүхэндээ эрүүл энхийг ерөөж, ажлын амжилт хүсье.  

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

ИНЕГ-ын даргын мэндчилгээ  
Үзсэн: 1497 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй