“Жонон” хамтлаг, уртын дуучин Б.Алтанжаргал нарын хамтрах “Тэнгэрийн салхи” тоглолт удахгүй зохион байгуулагдахаар болжээ.
Тэд 2020 оны арваннэгдүгээр сарын 12,13-нд тоглох байсан ч Улсын онцгой комиссын тогтоолын дагуу цуцлагдаж, тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байсан билээ.
Харин Монгол Улсын Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар халдвар хамгааллын дэглэмийг сахиулах хариуцлагын гэрээг хийж, 50 хувийн дүүргэлттэйгээр урлагийн тоглолт, арга хэмжээ нээхийг зөвшөөрсөн учир ийнхүү бэлтгэл ажилдаа оржээ.
Уран бүтээлчид уг тоглолтоо ирэх арванхоёрдугаар сард хийхээр төлөвлөжээ. Тасалбар нь цахимаар бүртгэлтэй учраас 2020 оны буцаагдаагүй байгаа бүх тасалбар хүчинтэй аж.
“Тэнгэрийн салхи” тоглолт ирэх арванхоёрдугаар сард болно | ||
Үзсэн: 819 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.