Шууд Chart

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Эмиратын элчин сайдыг хүлээн авч уулзав

2021-10-28 10:20:52

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Абдулла Аль-Тинижи-г хүсэлтээр нь хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНЭУ-ын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамны Олон улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан Төрийн сайд Рийм Аль-Хашимитай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы үеэр уулзаж, тохиролцсон зүйлсийг ажил хэрэг болгох чиглэлээр цаашид хамтран ажиллахаар ярилцав.

Мөн Монгол Улс АНЭУ-д анхны Элчин сайдаа томилж, Абу Даби хотод ЭСЯ-аа удахгүй нээхээр болсныг мэдэгдэж, шинээр нээгдэх ЭСЯ-ны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Түүнчлэн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНЭУ “ЭКСПО 2020–Дубай” дэлхийн үзэсгэлэнг амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэв.

 


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Эмиратын элчин сайдыг хүлээн авч уулзав  
Үзсэн: 696 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй