Шууд Chart

Дүрслэх урлагийн салбарын манлайчууд анхны хамтарсан үзэсгэлэнгээ гаргана

2021-10-28 11:43:45

Ардын хувьсгалын 100, Монголын урчуудын эвлэлийн 80 жилийн ойд зориулан гарах Монгол Улсын ардын зураач, төрийн соёрхолт Долгоржавын Болд, төрийн соёрхолт, зураач Цэрэннадмид Цэгмэд, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Нямын Адьяабазар, соёлын гавьяат зүтгэлтэн, зураач Цагаандарийн Энхжаргал нарын хамтарсан “Дөрвөн ертөнц” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн “Монгол арт” галерейн бүх танхимд гарах гэж байна.

Үзэсгэлэн энэ сарын 29-нөөс ирэх арваннэгдүгээр сарын 14-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ нь Монголын дүрслэх урлагийн салбарын манлай, сор болсон зураачдын анхны хамтарсан үзэсгэлэн болох нь ээ.

“Монгол арт” галерей нь “Дүнжингарав” худалдааны төвийн замын урд талд, “Чухаг-2” хотхоны зүүн талд байрладаг аж.

Том хүн 10, оюутан, сурагчид гурван мянган төгрөгөөр үзэх боломжтой юм байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дүрслэх урлагийн салбарын манлайчууд анхны хамтарсан үзэсгэлэнгээ гаргана  
Үзсэн: 721 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй