Шууд Chart

"Railbus" Дорнын говьд аялав

2014-05-27 17:12:21

Монголдоо анхдагч болж буй Төмөр замын автобус болох "Railbus"-ын танилцах аялал Дорноговь аймгаас эхэллээ. 

 "Railbus" -ыг Сайншанд өртөөн дээр угтан авч орон нутгийн иргэдэд танилцууллаа. Энэхүү “Railbus” нь Зорчих тээврийн салбарт гарч буй дэвшил бөгөөд 100 км цагийн хурдтай, 136 хүний суудалтай, 250-300 хүн зорчих боломжтойгоос гадна аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан тохилог мөн орчин үеийн хамгаалалт бүхий камертай юм байна.
Удахгүй Хамарын хийд, Ханбаян зүрх хайрхан руу зорчигч тээвэрлэх боломж бүрдэх аж. Энэхүү "Railbus"-ыг танилцуулах аяллын үеэр аймгийн Засаг дарга П.Ганхуяг "Дорноговь аймгийн аялал жуулчлалын бүс болох Хамарын хийд, Энергийн төв рүү авто зам тавьсан. Үүнтэй холбогдуулан Ханбаян Зүрх хайрхан руу явах авто замын нүхэн гарцаар зорчиж буйг өөрчлөн төмөр зам дээгүүр гаргахаар Төмөр замын дарга Г.Сэрээнэндоржид хүсэлт тавьж шийдүүлэн, гарц гаргах 35-р км-ын цэг дээр ёслолын ажиллагаа зохион байгууллаа" гэв.
 
 
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

"Railbus" Дорнын говьд аялав  
Үзсэн: 1313 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй