Орон нутгаас бизнесийг дэмжих чиглэлээр явуулж буй бодлого, үйл ажиллагааныхаа талаар бизнес эрхлэгчдэдээ нэгдсэн мэдээллийг өгч, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх зорилгоор бизнес форумыг жил бүр уламжлал болгон явуулдаг билээ. Энэ жилийн бизнес форумаа “Хамтдаа бүтээх-таны боломж” сэдэвтэйгээр энэ сарын 22-ны өдөр Аймгийн хурлын зааланд зохион байгууллаа.
Форумд шинжлэх ухааны судалгаа, инновацийг хэрэгжүүлэх талаар саналуудаа хуваалцахаар Шинжлэх ухааны академийн эрдэмтэд иржээ.
Шинэчлэлийн Засгийн газраас 2014 оныг “Үйлдвэржилтийн шинэ эрин үе” жил болгон зарласны дагуу аймаг орон нутгаас үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжин ажиллаж байгаа. Монгол Улсад 3.0 сая тн үйлдвэрлэх хүчин чадалтай цементийн үйлдвэр баригдаж байгаагаас Дорноговь аймгийн Даланжаргалан, Өргөн сумдад 2.0 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн барилга байгууламжууд баригдаж дуусах шатандаа явж байна. Мөн Мандах суманд МАК компани зэсийн баяжмалаа 2015 оны гуравдугаар сараас эхлэн зах зээлд борлуулахаар үйлдвэрлэлийн ажлаа явуулж байна.
Аймгийн Засаг дарга П.Ганхуяг нээлтийн үеэр Дорноговь аймагт Сайншандын аж үйлдвэр төслийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ мал аж ахуй, газар тариалан, фермерийн эрчимжсэн аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарыг хослуулан хөгжүүлэх эхлэлийг тавьсан нь эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх нөөц боломж дүүрэн байгаа гэдгийг онцлолоо.
Энэ удаагийн форумаас гарах үр дүн шинжлэх ухааны судалгаанд үндэслэсэн шинэ төсөл, арга хэмжээг төр- хувийн хэвшлийн хамтын ажиллагаатайгаар хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэх, орон нутгаас бизнес эрхлэгчдэдээ боломжийг бүрдүүлэх, хамтран хэрэгжүүлэх гарцаа тодорхойлох, бизнес эрхлэгчдээс гарч буй шинэлэг, инновацийг дэмжин хэрэгжүүлэхэд чиглэгдэж байна.
“Хамтдаа бүтээх-таны боломж” бизнес форум боллоо | ||
Үзсэн: 1395 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.