![](/uploads/202110/news/thumb/3f1890f78b6c317cf81d3344169a3943_x3.jpg)
Сербийн нийслэл Белгирад хотод сонирхогчдын боксын ДАШТ үргэлжилж байгаа билээ.
Дөрөв дэх өдрөө болж буй уг тэмцээнд 48 кг-д өрсөлдөж байгаа манай улсын тамирчин Г.Ган-Эрдэнэ Германы тамирчин Кристофер Гомантай тоглоно.
Г.Ган-Эрдэнэ эхний тойрогт Балбын боксчин Тапа Рабинтай тулалдаж, 5:0 харьцаагаар давамгайлав.
Түүний энэ удаагийн өрсөлдөгч нь 2021 оны Европын залуучуудын ДАШТ-ий шагналт тавдугаар байрын эзэн юм.
Харин “Жижиг Үүеэ” хочит Г.Ган-Эрдэнэ Дэлхийн оюутны “Универсиад-2013” наадмын хүрэл, Ази тивийн АШТ-ий мөнгө, хүрэл медальтайгаас гадна “Рио-2016” олимпын наадамд оролцсон туршлагатай.
“Жижиг Үүеэ” хочит Г.Ган-Эрдэнэ өнөөдөр Германы тамирчинтай тулалдана | ||
Үзсэн: 982 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.