Шууд Chart

МХБХ хоёр дахь удаагаа Азийн 23 насны АШТ-ий урьдчилсан шатны тэмцээнийг хүлээн авч байна

2021-10-29 08:55:32

Азийн 23 хүртэлх насны АШТ-ийг хоёр дахь удаагаа эх нутагтаа зохион байгуулж буй Монголын хөл бөмбөгийн холбооны зохион байгуулалтыг Азийн Хөл бөмбөгийн Холбооноос өндрөөр үнэлж, өрсөлдөгч багууд ач холбогдол өгөн оролцож байна.

Улс улсын хөгжөөн дэмжигчид шигшээ багаа дэмжихийн сацуу тухайн улсын дипломат төлөөлөгч, элчин сайдын яамны хүндэт эрхмүүд Азийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудад ач холбогдол өгч буй юм.

Өчигдөр Монгол улсаас Тайландын Вант улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд А.Төмөр, Лаос улсын Элчин Сайдын Яамны элчин зөвлөх Сомшэй Лорчуэлиа нар МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн тивийн АШТ-ийг үзэн сонирхлоо.

Түүнчлэн Тайланд, Лаос улсуудын хөгжөөн дэмжигчид МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн ирж багаа дэмжиж, тэмцээний уур амьсгалыг халуун дулаан болгож буй билээ.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

МХБХ хоёр дахь удаагаа Азийн 23 насны АШТ-ий урьдчилсан шатны тэмцээнийг хүлээн авч байна  
Үзсэн: 995 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй