Шууд Chart

ОУХМ Б.Чинзориг олимп, дэлхийн хүрэл медальтанг ялав

2021-10-29 09:30:23

Сербийн нийслэл Белгирад хотод сонирхогчдын боксын ДАШТ үргэлжилж байна. Өчигдөр 67 кг-ын жингийн хоёр дахь тойргийн тулаан болов.

Тодруулбал энэ жинд ОУХМ Б.Чинзориг Лондоны олимпын хүрэл медальт, 2011 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2015 оны Европын наадмын мөнгөн медальт, Европын АШТ-ий хүрэл медальт Италийн Винченцо Манджакапретай өрсөлдөж, 5:0 харьцаагаар ялалт байгуулсан юм.

Манай улсын тамирчин эхний тойрогт Гватемалын боксчин Карлос Тобартай  тулалдаж, 4:1-ээр ялаад байв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

ОУХМ Б.Чинзориг олимп, дэлхийн хүрэл медальтанг ялав  
Үзсэн: 2107 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй