![](/uploads/202110/news/thumb/10d213a90ff32a08f0fc3e1e6d8e1040_x3.jpg)
МҮОНРТ-ийн уран бүтээлчдийн дунд уламжлал болон зохион явуулдаг "Цэнхэр дэлгэц-2021" богино хэмжээний дэлгэцийн бүтээлийн наадмын шилдгүүд тодорлоо.
“Студи-600”-д болсон тус наадам нь 2015, 2016 онд болж байсан бол өдгөө гурав дахь удаагаа ийнхүү зохион байгуулагдав. Мөн энэ үеэр МҮОНРТ уран бүтээлийн байгууллага учир урлагийн тэнгэр Янжинлхам бурханаа дахин хүндэтгэн залсан юм. Энэхүү авшигт бурханаа 10-аад жилийн өмнө залсан ч дөрвөн жилийн өмнө түр далд хадгалаад байлаа. Уг хүндэтгэлт ёслолыг МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар хамт олныхоо төлөөлөл болсон зохиолчидтой үйлдсэн юм.
Арга хэмжээний үеэр 2019 оноос хойш бүтээл туурвилаа хэвлүүлсэн МҮОНРТ-ийн уран бүтээлчид номынхоо үзэсгэлэнг гаргав.
Энэ жил "Цэнхэр дэлгэц-2021" наадамд 18 бүтээл өрсөлдсөнөөс дараах байдлаар шалгарсан юм.
Гран при шагнал:
“Хувь тавилан Цэцэн” радио телевизийн баримтат нэвтрүүлэг.
МҮОНТ-ийн Соёл урлагийн нэвтрүүлгийн редакцын найруулагч Т.Батбаатар
МҮОНТ-ийн Залуучуудын нэвтрүүлгийн редакцын найруулагч О.Эрдэнэпүрэв
МҮОНР-ийн Нийгмийн нэвтрүүлгийн редакцын редактор Н.Минжинсайхан
Зураглаач Ж.Нямсүх
МҮОНР-ийн найруулагч Э.Мөнгөнхүү
Орчуулагч МҮОНТ-ийн Кино, орчуулгын нэвтрүүлгийн редакцын фондчин Г.Амаржаргал
Тайлбар уншсан “Монголын мэдээ” сувгийн нэвтрүүлэгч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Н.Баярмаа
МҮОНР-ийн нэвтрүүлэгч Д.Сайнтод
Нэгдүгээр байрын шагнал:
“Хөг-жим” радио телевизийн баримтат нэвтрүүлэг.
Нэвтрүүлгийн зохиогч МҮОНТ-ийн Хүүхэд, танин мэдэхүйн нэвтрүүлгийн редакцын сурвалжлагч Б.Золжаргал
Нэвтрүүлгийн найруулагч МҮОНТ-ийн Хүүхэд, танин мэдэхүйн нэвтрүүлгийн редакцын найруулагч Н.Баянзул
Нэвтрүүлгийн зураглаач Д.Хэрлэн
Нэвтрүүлгийн дууны найруулагч МҮОНРТ-ийн Цагаан лавай студийн продюсер, дууны найруулагч Д.Батсайхан
Нэвтрүүлгийн гэрэлтүүлэгч Ө.Бат-Эрдэнэ
Тайлбар уншсан МҮОНР-ийн нэвтрүүлэгч Б.Цэвэлмаа
Хоёрдугаар байрын шагнал:
“Битгий мартаач” телевизийн бүтээлийн радио хувилбар “Гэмшилт зуун” радиогийн баримтат нэвтрүүлэг
Телевзийн бүтээлийн найруулагч
МҮОНТ-ийн Нийгэм эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцын найруулагч Д.Сувдаа
МҮОНТ-ийн Нийгэм эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцын редактор Б.Халиунаа
Зураглаач Ж.Авид, Д.Ганхуяг, Б.Улсболд, Ж.Ууганбаатар
МҮОНТ-ийн гэрэлтүүлэгч М.Мөнхжаргал
МҮОНТ-ийн дууны найруулагч Я.Сарангэрэл
Радио нэвтрүүлгийн зохиолч, МҮОНР-ийн Урлаг соёлын редакцын редактор О.Цэнд-Аюуш
Найруулагч МҮОНР-ийн найруулагч Г.Болор
Тайлбар уншсан МҮОНР-ийн нэвтрүүлэгч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн С.Гантөмөр, Д.Сайнтод.
Телевизийн бүтээлийн хоёрдугаар байрын шагнал
“Гэрэл сүүдэр хүүрнэхүй” телевизийн баримтат нэвтрүүлэг
Зохиолч МҮОНР-ийн Урлаг соёлын редакцын редактор О.Цэнд-Аюуш
Найруулагч, зураглаач МҮОНТ-ийн Түүх уламжлал Өв соёлын нэвтрүүлгийн редакцын найруулагч Н.Чингис
МҮОНР-ийн нэвтрүүлэгч Д.Сайнтод.
Радио бүтээлийн гуравдугаар байрын шагнал:
“Адьяа ах минь” телевизийн бүтээлийн радио хувилбар “Бодол сөгнөх намар” радиогийн баримтат нэвтрүүлэг
“Бодол сөгнөх намар" радио нэвтрүүлгийн уран бүтээлчид
МҮОНР-ийн Хүүхэд, сургалт танин мэдэхүйн редакцын редактор Ц.Сосорбурам
МҮОНР-ийн найруулагч Х.Баясгалан
МҮОНР-ийн нэвтрүүлэгч Б.Цэвэлмаа, Д.Сайнтод
“Адьяа ах минь” телевизийн хувилбарийн бүтээлийн уран бүтээлчид
Найруулагч эвлүүлэгч МҮОНТ-ийн Соёл урлагийн нэвтрүүлгийн редакцын туслах найруулагч Д.Давааням
МҮОНТ-ийн Соёл урлагийн нэвтрүүлгийн редакцын сурвалжлагч Н.Бямба-Эрдэнэ
МҮОНТ-ийн гэрэлтүүлэгч Г.Отгонгэрэл
МҮОНТ-ийн зураглаач Д.Хэрлэн
Телевизийн бүтээлийн гуравдугаар байрын шагнал:
“Ногоон шошго” телевизийн баримтат нэвтрүүлэг
Зохиолч МҮОНТ-ийн Эрэн сурвалжлах нэвтрүүлгийн албаны продюсер, редактор Ц.Цэвээнхэрлэн
МҮОНТ-ийн Эрэн сурвалжлах нэвтрүүлгийн албаны найруулагч Д.Ганчимэг
Зураглаач Д.Батжаргал, Ж.Ууганбаатар
МҮОНР-ийн найруулагч Э.Мөнгөнхүү
МҮОНР-ийн нэвтрүүлэгч Ч.Идэрчулуун
Тусгай шагнал:
“Баки 42” баримтат нэвтрүүлэг
Нэвтрүүлгийн найруулагч “MNB спорт” сувгийн туслах найруулагч С.Цолмонмандах
Нэвтрүүлгийн редактор МҮОНТ-ийн Хөгжим цэнгээнт нэвтрүүлгийн редакцын редактор Л.Болормаа
Нэвтрүүлгийн зураглаач “MNB спорт” сувгийн зураглаач Д. Болорцэцэг
Нэвтрүүлгийн дууны найруулагч “Цагаан лавай” студийн продюсер Д.Батсайхан
Нэвтрүүлгийн тайлбар уншсан “MNB спорт” сувгийн редактор О.Баянмөнх
Шүүгчдийн шагнал:
“Алхам” баримтат нэвтрүүлгийн зураглаач О.Төмөрхуяг.
МҮОНРТ-ийн "Цэнхэр дэлгэц-2021" наадмын шилдгүүд тодорлоо | ||
Үзсэн: 1069 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.