Шууд Chart

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл хуралдана

2014-05-28 09:37:47

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл өнөөдөр хуралдана. Уг зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлдэг бөгөөд хурлаар хүүхдийн тусламжийн утасны үйл ажиллагааг өргөжүүлэхтэй холбогдох асуудлуудыг хэлэлцэж, шийдэл гаргах аж. 

Мөн  үүрэн телефоны оператор компаниудаас санал болгож буй техникийн шийдэл, мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас өгөх дэмжлэг болон Харилцаа, холбооны зохицуулах газраас хийж болох зохицуулалт зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна. Тодруулбал, Харилцаа холбооны зохицуулах газраас хүүхдийн яаралтай тусламжийн үйлчилгээний 108 дугаарыг төлбөргүй байлгах зохицуулалтын асуудлыг хэлэлцүүлэх юм.
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл хуралдана  
Үзсэн: 1018 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй