Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Ө.Ундармаа гэх эмэгтэй Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд амаржин гурван ихэр хүүхэд төрүүлээд нутаг буцах зардалгүй болсон тухай бид өмнө нь мэдээлсэн.
Сонсголын бэрхшээлтэй учир халамж болон хүүхдийн мөнгөөрөө амьдралаа залгуулдаг эл эмэгтэйд аймгийн “Эх хүүхдийн эрсдэлийн сан”-аас 500 мянган төгрөг гаргуулж Нийслэл хотод амаржуулахаар явуулжээ.
Ихрүүдийн ээж Ө.Ундармаа болон тус аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч, аймгийн нэгдсэн эмнэлгийн эх баригч эмч, М.Энхдалай нар өчигдөр хэвлэлийн бага хурал зарлаж, олон нийтэд хандсан юм. Сайхан сэтгэлтэй монголчууд Ө.Ундармаа бүсгүйд туслаж эхлээд байна.
Агаарын тээврийн “Хүннү-Эйр” компани нислэгийн зардлыг нь бүрэн хариуцаж орон нутагт нь хүргэхээр болжээ. Энэ эмэгтэйн амьдралын боломж нь цаашид гурван ихрийг эрүүл, аюулгүй орчинд өсгөх нөхцөлийг бүрдүүлж чадахгүйд хүрээд байгаа тул олон нийтээс албан ёсоор тусламж хүсэж байгаагаа хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн юм.
Ө.Ундармаад туслахыг хүссэн сайхан сэтгэлтэй хүмүүс ХААН банкны 5890538605 дансанд хандив өргөх боломжтой аж.
Гурван ихрийн ээжид туслахыг олон нийтэд уриаллаа | ||
Үзсэн: 3857 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.