Сургалтын нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа О.Амарсанаа, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо, Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Долгорсүрэн нар оролцлоо.
Энэхүү сургалт, зөвлөгөөнд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 60 нэгжийн 3661 алба хаагчийг 69 байршлаас цахимаар оролцож байгаа бөгөөд сургалт, зөвлөгөөнөөр “Эелдэг харилцаа, зөв хандлага, ёс зүйг эрхэмлэх нь”, “Ажлын байрны сэтгэлийн тав тух, гэр бүлийн үнэ цэнэ”, “Хувь хүний гэр бүлийн санхүүгийн зохион байгуулалт”, “Хиймэл оюун ухааныг цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх”, “Цагдаагийн ёс зүйн төлөвшил” зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгуулж, цагдаагийн төв байгууллагын алба хаагчдын төлөөлөл мэдээлэл хийж байна.
Сургалт, зөвлөгөөний төгсгөлд “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаанд офицер бүрэлдэхүүний үүрэг, оролцоо, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замууд” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж, санал хүсэлт, асуулт хариулт өрнүүлэх ба дээрх сургалт, зөвлөгөөн нь анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын “офицер бүрэлдэхүүний 2021 оны сургалт, зөвлөгөөн” зохион байгуулж байна | ||
Үзсэн: 1592 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.