Шууд Chart

Гадаад паспортыг баталгаат шуудангаар хүргэж байна

2014-05-28 11:33:23

Улсын бүртгэлийн ерөнхий газар үйлчилгээгээ иргэдэд ойртуулж, шуурхай хүргэх зорилгоор “Монгол шуудан” компанитай хамтран Үндэсний энгийн гадаад паспортыг баталгаат шуудангаар дамжуулан иргэний өөрийн хүсэлтээр гараас гарт, гэрт нь хүргэх үйлчилгээг нэвтрүүлжээ. 
Хүргэлтийн энэ үйлчилгээ нь бүх дүүрэгт байршил харгалзахгүй 24 цагийн дотор хийгдэж байгаа аж. Хот доторх үйлчилгээний хураамж 3500 төгрөг, хөдөө орон нутагт буюу Дархан, Орхон, Сэлэнгэ, Булган, Төв,  Хэнтий, Дорнод, Дундговь, Өмнөговь аймгуудад 48 цагийн дотор 5000 төгрөгийн хураамжийг хүргэлтийн үнэд төлөх юм. Харин бусад аймгийн төвд 72 цагийн дотор иргэний хүсэлтээр захиалсан гадаад паспортыг нь гэр болон ажлын хаягийн  дагуу  хүргэж өгч үйлчилнэ. Иймээс иргэн гадаад паспорт захиалж,  өөрийн хүсэлтээр хүргэлтийн үйлчилгээг сонгосон бол  үндсэн үнийн дүнд хүргэлтийн үйлчилгээний хураамжийг нэмж төлөх ёстой аж. Өөрөөр хэлбэл, та анх удаа шинээр нэг жилийн хугацаатай гадаад паспорт яаралтайгаар авахаар захиалсан бол /32600/ хот дотор хүргэлт хийлгэвэл 3500 төгрөгийг нэмж төлнө гэсэн үг юм.
Улсын бүртгэлийн ерөнхий газар цаашид үл хөдлөхийн гэрчилгээ, хуулийн этгээдийн гэрчилгээ, цахим үнэмлэх зэрэг олон төрлийн бичиг баримтыг "Монгол шуудан"-гийн үйлчилгээгээр дамжуулан иргэний хүсэлтийн дагуу хаягаар нь хүргэхээр төлөвлөн ажиллаж байна. 
 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Гадаад паспортыг баталгаат шуудангаар хүргэж байна  
Үзсэн: 1865 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй