Шууд Chart

Андгай өргөх хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

2014-05-28 12:39:52

Монгол Улсын иргэний үнэмлэх шинээр авч байгаа хүүхэд, залуучуудын иргэний үүрэг хариуцлага, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор иргэний андгай өргөх ёслолын арга хэмжээг Галдан бошигтын өргөөнд Увс аймгийн Хүүхэд гэр бүлийн хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүд шинэ иргэний үнэмлэхийг гардуулж, хүүхдүүдийн төлөөлөл Улаангом сумын Цогцолбор хоёрдугаар сургуулийн 11-а ангийн хамт олон оролцож, иргэний андгай өргөн шинэ иргэний үнэмлэхээ хүндэтгэлтэйгээр гардан авлаа. Цаашид шинээр иргэний үнэмлэх авч буй хүүхдүүдэд Иргэний андгай өргөх ёслолын арга хэмжээг улирал бүр зохион байгуулж хүүхдүүдэд гардуулан өгч байхаар төлөвлөөд байна. 
 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Андгай өргөх хүндэтгэлийн арга хэмжээ боллоо   
Үзсэн: 1179 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй