Шууд Chart

Б.Чинзориг, Г.Ган-Эрдэнэ нар шагналт тавдугаар байрт бичигдлээ

2021-11-03 14:22:49

"AIBA" буюу олон улсын сонирхогчийн боксын холбооны насанд хүрэгчдийн ДАШТ Серби улсын нийслэл Белград хотноо үргэлжилж байна. Энэ тэмцээнд манай улсаас Б.Чинзориг, Г.Ган-Эрдэнэ нар медалийн төлөө тулалдсан боловч харамсалтай нь хүртэж чадсангүй.

48 кг-ын жинд Г.Ган-Эрдэнэ хагас шигшээ шатны төлөө Беларусийн тамирчин Евгений Кармильчиктай тулалдсан ч шүүгч эмчийн шийдвэрээр манай тамирчин тэмцээнээ өндөрлүүлсэн юм. Тэгвэл 67 кг-д тулалдсан Б.Чинзориг хагас шигшээ шатны төлөө Казахстаны боксчин Аблаихан Жуссуповтой тулалдаж, 0-5 гэсэн харьцаагаар тэмцээнээ дуусгасан.

Ийнхүү тэд шагналт тавдугаар байрт бичигдлээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Чинзориг, Г.Ган-Эрдэнэ нар шагналт тавдугаар байрт бичигдлээ   
Үзсэн: 667 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй