Шууд Chart

УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа

2021-11-03 15:06:10

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2021.11.03/ хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Байнгын хороо эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасны дагуу Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзэн зарчмын зөрүүтэй саналаар санал хураасан юм.

Ингээд “Төслийн 1 дүгээр зүйлийг “Улсын Их Хурлын гишүүний үндсэн чиг үүрэгтэй холбоотой Монгол Улсын нэгдэн орсон олон улсын байгууллага, түүний төрөлжсөн байгууллагын гүйцэтгэх удирдлагаас бусад сонгуульт албан тушаал” гэж өөрчлөн найруулах санал дэмжигдсэнээр төслийн эцсийн хэлэлцүүлэг дуусч, чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийг эцэслэн батлуулах нь зүйтэй хэмээн үзлээ.


УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа  
Үзсэн: 846 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй