![](/uploads/202111/news/thumb/517e581e0e690517cfbc367a764d4e50_x3.jpg)
Морин хуурын чуулгын уран бүтээлчид ОХУ-ын алдарт "Мариинский" театрын тайзнаа тоглолтоо хийх гэж байгаа сайхан мэдээ ирлээ.
Тодруулбал, тус чуулгын уран бүтээлчид ОХУ-ын Санкт-Петербург хотноо энэ сарын 11-нд "Эрмитаж"-ийн концертын танхимд, 13-нд "Мариинский" театрт урилгаар тоглох юм байна.
Мөн Үндэсний их театр, Дуурь, бүжгийн эрдмийн театр, Улсын филармонийн уран бүтээлчдийн төлөөлөл оролцож, уран бүтээлээ хүргэх аж.
ОХУ болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан "Рерихийн" музейн хамт олон ОХУ-д тоглолт хийх саналыг Морин хуурын чуулгын хамт олонд тавьжээ.
Морин хуурын чуулгын уран бүтээлчид алдарт "Мариинский" театрт тоглоно | ||
Үзсэн: 746 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.