"The Hu" хамтлагийн 2021 оны анхны аялан тоглолт АНУ-аас эхэлсэн бөгөөд өнгөрсөн аравдугаар сарын 31-нд өндөрлөжээ.
Тэд энэ удаа “Хүн” нэртэй аялан тоглолтоо өнгөрсөн есдүгээр сарын 1-нд эхлүүлсэн байна.
Тэд дараагийн тоглолтоо Европын орноор хийхээр төлөвлөжээ. Тодруулбал, ирэх гуравдугаар сард Герман, Дани, Чех, Швед зэрэг улсад 15-50 мянган үзэгчэй битүү стадионд тоглолт хийх гэнэ.
Тус хамтлагийнхан 2019 оноос хойш аялан тоглолт хийхдээ одоогоор 13 оронд 23 тоглолт хийсэн бол Хойд Америкийн нутгаар 90 хоногийн турш аялан, 56 хотоор 60 гаруй тоглолтыг хийгээд байна.
"The Hu" хамтлаг ирэх гуравдугаар сараас Европын орноор аялан тоглолтоо хийнэ | ||
Үзсэн: 823 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.