Шууд Chart

Баянхонгор аймагт стандарт Мини хөлбөмбөгийн талбайн нээлт боллоо

2021-11-04 11:52:48

Монголын хөлбөмбөгийн холбоо, Олон улсын хөлбөмбөгийн холбооны дэмжлэгээр орон нутагт хэрэгжүүлж буй Мини стандарт хөлбөмбөгийн талбайн нээлт Баянхонгор аймагт боллоо.

Тус нээлтийн арга хэмжээнд Азийн хөлбөмбөгийн холбооны дэд Ерөнхийлөгч, МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар, Баянхонгор аймгийн засаг дарга Д.Мөнхсайхан, Эрчим хүчний дэд сайд, МХБХ-ны зөвлөлийн гишүүн, Баянхонгор аймгийн ХБХ-ны тэргүүн М.Баярмагнай, Монгол Улсын гавьяат тамирчин, МХБХ-ны техникийн хэлтсийн дарга Б.Буман-Учрал тэргүүтэй хүндэт зочид хүрэлцэн ирсэн байв.

Тус арга хэмжээний үеэр аймаг орон нутагт хөлбөмбөгийн хөгжлийг хурдасгах, мэргэжлийн түвшинд үйл ажиллагаа явуулах зорилгоор Баянхонгор аймгийн засаг даргын тамгын газар МХБХ-ны хооронд санамж бичиг байгууллаа.

Мөн МХБХ-ны техникийн хэлтсээс сургалт зохион байгуулж МХБХ-ны маркетингийн хэлтэс тус аймгийн хөлбөмбөгийн тэмцээн уралдааныг ивээн тэтгэх байгууллагуудтай уялдуулан ажиллах санал солилцож ИХБХ-ны ГБМХ-ээс цаашдаа уялдаа холбоогоо сайжруулж мэргэжлийн түвшинд хамтран ажиллахаар боллоо.   

МХБХ-ны зүгээс шинэ талбайд зориулан хөлбөмбөгийн бэлтгэлийн хэрэгсэл, бөмбөг зэргийг Баянхонгор аймгийн хөлбөмбөгийн холбоонд гардуулан өгсөн бөгөөд олон улсын стандарт бүхий тус бөмбөгөөр ахмад тамирчин Шархүү болон Баянхонгор аймгийн 12 хүртэлх насны өсвөрийн баг нөхөрсөг тоглолт хийж, тус талбайн анхны шүгэл дуугарч, анхныхаа гоолуудыг орууллаа.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Баянхонгор аймагт стандарт Мини хөлбөмбөгийн талбайн нээлт боллоо  
Үзсэн: 865 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй