
УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр нүүрсийг “цэвэр нүүрс” болгох тал дээр ажилладаг дэлхийн тэргүүлэгчдийн “World clean coal conference” хурлыг нээж үг хэллээ.
Монгол Улсын эдийн засагт уул уурхайн салбар томоохон жин эзэлж буй. 2013 оны статистикаас үзвэл Монгол Улсын ДНБ-ний 18.5 хувийг уул уурхайн салбар үйлдвэрлэж, нийт экспортын 82 хувийг эрдэс бүтээгдэхүүн эзэлж байна. Үүний дотор нүүрсний экспорт нийт экспортын 26 хувийг бүрдүүлжээ. Иймээс энэ салбарыг тогтвортой хөгжүүлэх нь манай улсын эдийн засагт тэргүүлэх ач холбогдолтой гэж УИХ-ын дарга онцлон тэмдэглэв.
Мөн тэрбээр, УИХ өнгөрсөн онд тогтоол гаргаж нүүрснээс шингэн түлш гарган авах технологийн тоног төхөөрөмж, сэлбэг болон тусгай зориулалтын барилгын материалыг гаалийн албан татвараас 2018 оныг дуустал чөлөөлж дэмжлэг үзүүлж байгаа. Хүрэн нүүрсийг шингэрүүлж, хийжүүлж эрчим хүчний зорилгоор ашиглахаас гадна ойрын ирээдүйд химийн аж үйлдвэрийн түүхий эд болгох замаар удахгүй дуусч магадгүй газрын тосыг орлуулах талаар туршилтыг хийгээд эхэлжээ. Газрын тосноос гаргаж авдаг бүхий л төрлийн бүтээгдэхүүнийг нүүрснээс гаргах боломжтой. Ирээдүйтэй энэ салбарын талаар одооноос бодож эхлэх нь зүйтэй гэдгийг онцлов. Энэхүү арга хэмжээнд бохир нүүрсийг “цэвэр нүүрс” болгох тал дээр ажилладаг дэлхийн тэргүүлэгч компаниудын төлөөлөл болсон 40 байгууллагын 140 гаруй төлөөлөгч оролцож байна.
Газрын тосноос гаргаж авдаг бүхий л төрлийн бүтээгдэхүүнийг нүүрснээс гаргах боломж бий | ||
Үзсэн: 1302 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.