Шууд Chart

БНСУ дахь монгол эмэгтэйчүүдийн нэгдсэн холбооны 11 жилийн ойн арга хэмжээнд оролцов

2021-11-04 16:59:54

Сөүл хотноо аравдугаар сарын 30-ны өдөр зохион байгуулагдсан БНСУ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Нэгдсэн Холбооны 11 жилийн ойн арга хэмжээнд Элчин сайд Н.Эрдэнэтуяа оролцож баяр хүргэв.

Тус холбооны тэргүүн Ч.Чулуунцэцэг “КОВИД-19” цар тахлын хүнд үед элэг нэгт монголчууддаа хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, эрхийг нь хамгаалах зэрэг чиглэлээр дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ 30,000 ширхэг амны хаалтыг Монголд хандивлаж, Үндэсний төв номын сангийн 100 жилийн ойд зориулан оюутнуудын эрдмийн ажлын 100 ширхэг бүтээлийг Монголд удахгүй гардуулахаар төлөвлөж байгаагаа тэмдэглэв.

БНСУ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Нэгдсэн Холбоо нь “Дэлхийн монголчууд” хөтөлбөрийг идэвхтэй дэмжин оролцож ирсэн бөгөөд үндэсний бүжгийн “Гоо марал” хамтлаг, морин хуурын сургалт зэрэг өөрсдийн санаачлан хэрэгжүүлж буй тодорхой ажлуудаар дамжуулан Монголын урлаг, соёлыг БНСУ-д сурталчилж байна. Холбооны тэргүүн Ч.Чулуунцэцэг ЭСЯ-ны зүгээс холбооны үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлж Элчин сайд Н.Эрдэнэтуяад "Өргөмжлөл" гардуулав. 


БНСУ дахь монгол эмэгтэйчүүдийн нэгдсэн холбооны 11 жилийн ойн арга хэмжээнд оролцов  
Үзсэн: 867 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй