Шууд Chart

МҮОНРТ-ийн Тамгын газрын дарга С.Наранбаатар, Ахмадын хорооны дарга Л.Төмөрхуяг нар ахмад ажилчиндаа хүндэтгэл үзүүллээ

2021-11-04 17:26:47

МҮОНРТ-ийн Тамгын газрын дарга С.Наранбаатар, Ахмадын хорооны дарга Л.Төмөрхуяг нар өнөөдөр гавьяаныхаа амралтанд гарч буй ажилчиндаа хүндэтгэл үзүүллээ.

Үйлчилгээний хэлтэст ажиллаж байсан Ю.Наранцэцэгийг энэ удаа төлөөлөл болгон урьж, МҮОНРТ-ийн хүндэт үнэмлэх, цэнхэр дэлгэцийн хамт гардуулав.  

Телевиз байгуулагдахаас өмнө радиог дурсгал болгон олгодог байсан бол Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжсөнөөс хойш дээрх бэлгийг телевизээ билэгдэл болгон олгож байхаар тогтсон түүхтэй.

Мөн 12 сарын цалинтай дүйцэхүйц хэмжээний тэтгэмж олгох юм. Энэ жилийн хувьд тус байгууллагаас 30 орчим ахмад ажилтан гавьяаныхаа амралтанд сууж байна.

Энэ сарын хувьд Ю.Наранцэцэгээс гадна МҮОНР-ийн инженер Д.Эрдэнэцэцэг, МҮОНР-ийн редактор Ч.Гантуяа, Ц.Сосорбарам, МҮОНТ-ийн нийгмийн редакцийн сэтгүүлч, редактор С.Тунгалаг нар залуусдаа халаагаа өгч буй. Тэд МҮОНРТ хэмээх өндөр босготой, түүх зузаан байгууллагадаа 20-оос дээш жил ажиллажээ.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

МҮОНРТ-ийн Тамгын газрын дарга С.Наранбаатар, Ахмадын хорооны дарга Л.Төмөрхуяг нар ахмад ажилчиндаа хүндэтгэл үзүүллээ   
Үзсэн: 2871 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй