Шууд Chart

БНХАУ-д саатсан барилгын бараа материалыг шуурхай татан авахад дэмжлэг үзүүлэхээр болов

2021-11-05 09:29:17

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжингийн санаачилгаар дотоодын барилгын материалын нөөцийн хэвийн байдлыг хангах, хомсдол үүсэх нөхцөл байдлаас сэргийлэх үүднээс барилгын материал импортлогчид, барилгын салбарын мэргэжлийн холбоод болон ЗТХЯ, БХБЯ-ны төлөөллийг ГХЯ-нд урьж БНХАУ-ын боомтуудаас яаралтай татан авах асуудлаар зөвлөлдөх уулзалт хийв.

Уулзалтаар барилгын материал импортлогчдод Эрээн хотын "Ковид 19"-ийн цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, саатсан бараа бүтээгдэхүүнийг өөр боомтуудаар татан авах боломжийг танилцуулснаас гадна Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газар, Хөххотод суугаа Ерөнхий консулын газар зэрэг БНХАУ-д суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд бараа бүтээгдэхүүн импортлож байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудтай байнгын хэлхээ холбоотой ажиллаж, татан авалт хийхэд дэмжлэг үзүүлж ажиллахаар болов.


БНХАУ-д саатсан барилгын бараа материалыг шуурхай татан авахад дэмжлэг үзүүлэхээр болов  
Үзсэн: 714 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй