Шууд Chart

Архивын лавлагааг цахим хэлбэрт шилжүүлж эхэллээ

2013-07-18 13:34:00

Монгол Улсын Засгийн газрын 64 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд ГИХАЭГ-ын архивын сан хөмрөгт хадгалагдаж буй цаасан баримтыг тоон хэлбэрт шилжүүлэх ажил үргэлжилж байна.

Энэ оны эхний хагаст багтаан дуусгахаар төлөвлөж байсан уг ажил эхнээсээ цэгцэрч эхэлжээ. Одоогийн байдлаар иргэд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн хүрээнд  шаардагдаж буй лавлагаануудаа цахим хэлбэрээр авч болох боломжтой болжээ.

Дашрамд дурдахад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн үйлчлэх хугацаа энэ сарын 1-ний өдрөөр дуусгавар болох аж.  
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Архивын лавлагааг цахим хэлбэрт шилжүүлж эхэллээ  
Үзсэн: 1143 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй