УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн санаачилгаар Азийн сангийн дэмжлэгтэйгээр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд БЗД-ийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний төв болон асрамжийн төвийн 60 гаруй сэтгэл зүйч, нийгмийн ажилтанд “Сэтгэцийн эрүүл мэнд” цогц сургалтыг 2021 оны 11 сарын 6-7-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Сургалтын нээлтэд УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Азийн сангийн Суурин төлөөлөгч Марк Кэйниг, СЭМҮТ-ийн Ерөнхий захирал Л.Насанцэнгэл нар оролцлоо. Энэхүү сургалт нь Азийн сангийн дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд "Ковид-19" цар тахлын үед иргэдэд нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилготой юм.
Сургалтад оролцогчдод "Өсвөр үеийнхэнд үзүүлэх сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ", "Хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцийн тулгамдсан асуудлыг илрүүлэх түгээмэл аргууд" номын дээжийг барив.
“Сэтгэцийн эрүүл мэнд” цогц сургалт боллоо | ||
Үзсэн: 597 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.