Монголын Залуучуудын Холбоо 2013 оноос “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг хэрэгжүүлж, олон ажлыг шат дараалалтай гүйцэтгэсээр байгаа.
Төслийн зорилго нь унадаг дугуй буюу байгаль орчинд ээлтэй ногоон тээврийн хэрэгслийг иргэдийн хэрэглээ болгож, Улаанбаатар хотын иргэд, залууст тулгамдаж буй асуудлууд болох чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг багасгах, хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй өвчлөлийг багасгах нийтийн эрүүл мэндийг сайжруулах юм.
Нийслэлд энэ оны төсөвт тэрбум гаруй төгрөг суулгуулж, эхний ээлжийн замыг эхлүүлэхээр болсон. Харин энэ төсөл орон нутагт хүрээгээ тэлэхээр болсон байна. Тиймээс “Унадаг дугуйтай Аймаг” дэд төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэн, орон нутаг дахь салбар залуучуудын холбоодод хүсэлт хүргүүлсэн байна.
Ямартай ч эхний ээлжинд Ховд аймагт унадаг дугуйн зам баригдаж байгаа талаарх сайхан мэдээ ирүүлжээ. Цаашид аймаг бүр унадаг дугуйн замтай болохын төлөө “Унадаг дугуйтай аймаг” төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм.
“Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг хэрэгжүүлэх санал хүргүүлжээ | ||
Үзсэн: 1918 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.