![](/uploads/202111/news/thumb/d332ab4ddc721dfbed2cc64eec5c7b75_x3.jpg)
Монголын үндэсний олимпын хорооноос зохион байгуулсан Олимпын зөвлөлийн удирдах ажилтны өргөтгөсөн зөвлөгөөн “Olympic house”-т боллоо. Энэ удаагийн өргөтгөсөн зөвлөгөөнд аймаг, дүүргүүдийн Олимпын зөвлөлийн удирдлагууд, дүүргүүдийн БТСХ-ны дарга нар, биеийн тамирын дээд сургуулиудын захирлууд болон БШУ-ны сайд Л.Энх-Амгалан оролцов.
Зөвлөгөөний үеэр Олимпизм ба олимпын боловсрол: удирдлага, зохион байгуулалт, шинэчлэлийн зарим асуудал, Олимпын соёл, хүмүүжил ба олимпын боловсрол, үнэт зүйлсийг оюутан, сурагчдад эзэмшүүлэх онол, арга зүйн асуудал, Олимпын танхимуудын үйл ажиллагааны чанар, үр дүнг нэмэгдүүлэх тухай зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнөв.
Мөн ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулах “Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааны талаар танилцуулж, санал солилцож, их, дээд сургуулиудтай хамтран Залуу судлаачдын нийгэмлэг байгуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Олимпын зөвлөлийн удирдах ажилтнуудын зөвлөгөөн болов | ||
Үзсэн: 616 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.