Улаанбаатар хотын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 43, эмэгтэйчүүдийн 27 дахь удаагийн зуун буудалт даамын тэмцээн “Монгени” цогцолбор сургуульд боллоо.
Нийслэлийн даамын холбооноос зохион байгуулсан тус тэмцээнд эрэгтэй 52, эмэгтэй 24 даамчин ур ухаанаа сорин өрсөлдсөн юм.
Швейцарь системээр есөн өрөг тоглож дүнгээ гаргахад эрэгтэйчүүдээс ДДХМ Ц.Сүхбат (Монгени) 15 оноогоор тэргүүлж, ДДХМ Ц.Хашчулуун (Дебют) 15, ОУИМ Р.Манлай (Алтан хүү) 13 оноогоор удаалав.
Эмэгтэйчүүдээс ДДХМ Б.Мөнхжин (Алтан хүү) 15 оноотой аваргалж, ОУИМ Б.Мишээл (БЗД) 13, ДДХМ Э.Хүслэн (Алтан хүү) 13 оноогоор мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо. Тэмцээний өсвөрийн ангилалд ДДХДМ Б.Энхрийлэн (БЗД), ДМ Э.Даариймаа (Ирээдүй), ахмадын ангилалд СМ Б.Ганзориг (Алдар), СМ Д.Чойжилсүрэн (Сонгодог байрлал) нар тэргүүлж, тусгай шагналыг СМ Б.Пүрэвбаатар (БЗД), ОУИМ М.Нямжаргал (Говь-Хангай) нар хүртсэн юм.
Сонирхуулахад Улаанбаатар хотын аварга шалгаруулах анхны тэмцээн 1966 онд болж, спортын мастер Б.Амарсанаа түрүүлж байжээ. Тус тэмцээнд эрэгтэйчүүдээс спортын мастер Т.Пүрэвдорж хамгийн олон буюу долоон удаа, эмэгтэйчүүдээс ДДХМ С.Саранцэцэг зургаан удаа түрүүлсэн юм.
Гэвч тодорхой шалтгааны улмаас 2009 оноос хойш тасарсан байсныг Нийслэлийн даамын холбооноос ийнхүү сэргээж, цаашид жил болгон өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ангиллаар зохион байгуулахаа мэдэгдэв.
Улаанбаатар хотын аварга шалгаруулах даамын аваргууд тодорлоо | ||
Үзсэн: 916 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.