Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар аймгуудын төвийн “Бохир усны цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих” төслийн гүйцэтгэгч Польшийн аж ахуйн нэгжүүдийн Монгол дахь төлөөлөгчид, Монголын талын түншлэгч компаниудын төлөөлөлүүдийг хүлээн авч уулзлаа.
Энэхүү төсөл нь Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газрын 17.0 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжих юм. Уг уулзалтаар төслийн бэлтгэл ажилтай танилцаж, талуудыг цаашид нэгдсэн зохион байгуулалтаар, зураг төсөлтэй зөв төлөвлөж, ажлаа түргэвчлэх чиглэлийг өглөө.



Эх сурвалж: БХБЯ
| БХБ-ын сайд Б.Мөнхбаатар Польшийн зээлээр хэрэгжих төслийн бэлтгэл ажилтай танилцлаа | ||
| Үзсэн: 876 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.