Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Европын холбооноос Монгол Улсад суух Элчин сайд Аксель Никезийг хүлээн авч уулзлаа

2021-11-10 16:33:37
Error loading player: No playable sources found

УИХ-ын дарга Г.Занданшатар арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан Европын холбооноос Монгол Улсад суух Элчин сайд, хатагтай Аксель Никезийг хүлээн авч уулзан, хамтран хэрэгжүүлэх зорилтот ажлуудын хүрээнд санал солилцов.

Европын холбооны зүгээс худалдаа, эдийн засаг, хүний эрх, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон талт чиглэлээр Монгол улсын Засгийн Газартай 2021-2027 онд хамтран хэрэгжүүлэх түншлэлийн хөтөлбөрийг үе шаттай эхлүүлэх талаар ярилцлаа.

Нэн түрүүнд цахим шилжилт, ногоон эдийн засгийн бодлого, хөрөнгө оруулалтыг дэмжих эрх зүйн шинэчлэл, гадаад худалдааг нэмэгдүүлэх тогтвортой хөгжлийн стратегийн хүрээнд хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа хатагтай Аксель Никез илэрхийлэв.

Парламентын зүгээс эдийн засгийг солонгоруулах, ялангуяа "Ковид-19" цар тахлын дараах эдийн засгийг сэргээх бодлогын хүрээнд холбогдох хуулийн зохицуулалт, эрх зүйн шинэчлэлийг эхлүүлснийг дэмжиж байгаагаа ч илэрхийллээ. Бизнесийн тогтвортой, таатай орчныг бүрдүүлснээр экспортыг нэмэгдүүлж, бүс нутгийн онцлогт тохирсон үйлдвэрлэлийг дэмжинэ гэдэгт санал нэгдэв.

Дэлхий нийт уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүрээлэн буй орчинд ээлтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж, сэргээгдэх эрчим хүч болон холбогдох бусад салбарт хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, Европын Холбооны зүгээс энэ чиглэлээр бусад улс орнуудын сайн туршлагыг нэвтрүүлж, хамтын ажиллагааны бодлогыг шинэ чиг хандлагтай уялдуулахын тулд зөвлөгөөн, хэлэлцүүлэг, хамтарсан хөтөлбөрүүдийг эхлүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ.


Европын холбооноос Монгол Улсад суух Элчин сайд Аксель Никезийг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 764 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй