Хотын дарга Э.Бат-Үүл өнгөрсөн сарын 18-нд нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох, тээвэрлэхийг түр хориглох, хүнд даацын авто машины тээвэрлэлтэд тавигдах хяналтыг эрчимжүүлэх тухай А/293 дугаар захирамж гаргасан.
Захирамжийг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан цуцлахыг хүссэн албан бичгийг хотын даргад хүргүүлжээ. Тэрбээр албан бичигтээ “Энэхүү захирамжийг цуцлахгүй бол Засгийн газрын зүгээс хэрэгжүүлж буй Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн ажил урагш явахгүйд хүрнэ. Нөгөө талаар ид бүтээн байгуулалтын үеэр ийм шийдвэр гарсан барилгын салбарынханд хүндээр тусаж байгаа” гэжээ.
Үүнтэй холбоотойгоор өнөөдөр НИТХ-аар А/293 дугаар захирамжийг цуцлах эсэхийг хэлэлцэх аж.
Хотын даргаас захирамжаа цуцлахыг хүсчээ | ||
Үзсэн: 1267 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.