Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах хэлтэс, тасаг, хэсэгт ажиллаж байгаа мөрдөгчийн албандаа хандах эерэг хандлагыг нэмэгдүүлэх, мэргэжлийн ур чадварын түвшинг тогтоох зорилгоор “Шилдэг мөрдөгч-2021” тэмцээнийг цахимаар зохион байгуулж байна.
Тэмцээний нээлт өчигдөр /2021.11.10/ Мөрдөн байцаах албаны Хурлын танхимд болж, нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир, Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Батсуурь, мөн албаны Дэд бөгөөд Дүн шинжилгээ, үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Даваажав, Монгол Улсын гавьяат хуульч, цагдаагийн хурандаа Д.Алтангэрэл, ахмад ажилтан, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргал болон тэмцээнд оролцож буй алба хаагчид цахимаар оролцлоо.
Дээрх тэмцээнийг 1993 онд “Мэргэжлийн мөрдөн байцаагч” шалгаруулах тэмцээн нэртэйгээр Улсын мөрдөн байцаах газрын даргаар ажиллаж байсан Монгол Улсын гавьяат хуульч, цагдаагийн хурандаа Д.Алтангэрэл санаачлан өдгөө 28 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулж байна.
“Шилдэг мөрдөгч-2021” тэмцээн эхэллээ | ||
Үзсэн: 721 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.