Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт
Элчин сайд У.Нямхүү ноён Пьер-Кристиан Сокожад Монгол Улсын Элчин сайдын яаманд морилон ирж, хүндэтгэл үзүүлж байгаад талархаад Бүгд Найрамдах Франц Улсад Монгол Улсаа төлөөлөн ажиллах болсондоо баяртай буйгаа илэрхийлж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллахаа нотлов.
Энэ үеэр Элчин сайд У.Нямхүү ноён П.К.Сокожаг монгол гэрт зочлуулан Монгол, Франц Улсын харилцаа, хамтран хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн талаар мэдээлэл өгч, Монгол оронд зочлохыг урив. Ноён П.К.Сокожа Элчин сайд У.Нямхүүд Франц Улсад ажиллахад нь ажлын амжилт хүсэв.
Элчин сайд У.Нямхүү итгэмжлэх жуух бичгийн хуулбараа гардуулав | ||
Үзсэн: 1181 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.