![](/uploads/202111/news/thumb/c318d9fa985b1e20978c96531e6c07c2_x3.jpg)
АХБХ-ны мэдээлэл харилцааны хорооны гурав дахь удаагийн хурал цахимаар боллоо.
Хурлыг тус хорооны дарга МХБХ-ны Ерөнхийлөгч, АХБХ-ны Дэд Ерөнхийлөгч А.Ганбаатар удирдан явуулсан юм.
Тус хорооны өмнөх хурлаас дэлхий дахинд үүсээд буй цар тахлын нөхцөл байдлын улмаас АХБХ-ны мэдээлэл, харилцаа, сурталчилгааг нийгмийн сүлжээний олон талбарыг ашиглан эрчимжүүлэх шийдвэр гарсан бөгөөд өнөөдрийн хуралд дүгнэн хэлэлцэв.
2016 оны мэдээлэл харилцааны үйл ажиллагааг энэ 2021 оны есдүгээр сарын үр дүнтэй харьцуулахад хөл бөмбөгийн үзэгчид, дэмжигчдийн тоо маш эрчимтэй нэмэгдэж байгаа нь харагдлаа.
Жишээлбэл, дээр заасан хугацаанд АХБХ-ны Facebook дагагчид 235 хувь, Twitter дагагчид 282 хувь, LinkedN сувгийн дагагчид 350 хувь, Youtube сувгийн дагагчид 1128 хувь, Instagram дагагчид 4710 хувь нэмэгджээ.
Ялангуяа вэб хуудсыг шинэчлэн хийж мандарин хэл дээр мэдээлэл оруулдаг болсноор Хятадын Weibo сүлжээний дагагчид ганцхан жилийн дотор 450000 гаруй тоогоор буюу эрс нэмэгдсэн байна.
МХБХ-ны Зөвлөлийн ээлжит удаагийн хурал МХБХ-ны мэдээлэл сурталчилгааны үйл ажиллагааг идэвхжүүлэн шинэлэг сувгууд, шинэ арга барилаар ажиллахаар шийдвэрлэсэн нь цаг хугацаагаа олсон шийдвэр байсныг тус хурал батлаж байна гэж МХБХ-ны Ерөнхийлөгч, АХБХ-ны Дэд Ерөнхийлөгч А.Ганбаатар онцоллоо.
Ази тив даяар хөл бөмбөгийн сонирхогчид, дэмжигчдийн тоо эрчимтэй нэмэгдэж байна | ||
Үзсэн: 972 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.