Шууд Chart

Шатахууны үнэ таван жилийн хугацаанд тогтвортой байна

2014-05-29 11:47:24

Уул уурхайн яамнаас мэдээлснээр энэ сарын 27-ны байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 40 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа аж.  Үүнээс А-80 автобензин 49, Аи-92 автобензин 57, дизелийн түлш 42, ТС-1 13 хоногийн нөөцтэй байна. 

Манай улсын хувьд цаашид шатахууны үнийг тогтвортой барих  асуудлаар ОХУ-тай шинэ түвшинд тохиролцоод байгаа юм. Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сард Роснефть компанийн ерөнхийлөгч  И.И.Сечин тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчлах үеэрээ  төмөр замаар газрын тос тээвэрлэх зардал өндөр тул газрын тосны бүтээгдэхүүнийг хоолойгоор нийлүүлэх талаар урт хугацааны гэрээ байгуулан төсөл хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.
 
Тэгвэл уг асуудлаар ОХУ-ын Санкт-Петербург хотод  зохиогдсон Олон улсын эдийн зас­гийн форумын үеэр байгалийн хийн хоолойг нутаг дэвсгэрээрээ дам­­жуулах асуудлаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ-ын Ерөнхийлөгчтэй санал солилцоод ирсэн.
 
Түүнчлэн уг форумын үеэр Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн “Роснефть” компанийн ерөнхийлөгч Игорь Сечин нар Хамтын ажил­ла­гааны протоколд гарын үсэг зурсан юм.
 
Хамтын ажил­ла­гааны протоколын дагуу ОХУ-ын Роснефть” компани  манай улсын “Магнай Трейд”, “НИК”, “Шунхлай” группүүдэд газрын тосны бүтээгдэхүүнээ Сингапурийн биржийн өртгөөр таван жилийн хугацаанд нийлүүлэх юм.
 
Ингэснээр манай улс сард  шатахууны хэрэглээний үнэн дүнгээсээ сард  7-10, жилд 120 сая ам.доллар хэмнэх эдийн засгийн судалгаа гараад байгаа.  Уг хамтын ажил­ла­гааны протокол ирэх сарын 1-нээс 2019 оны тавдугаар сарын 31 хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр хэрэгжих бөгөөд  нэг сая гаруй тонн газрын тосны бүтээгдэхүүнийг нэг тэрбум ам.доллараар худалдан авах аж.  
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Шатахууны үнэ таван жилийн хугацаанд тогтвортой байна   
Үзсэн: 1995 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.70.40.xxx [202.70.40.xxx] 2014-05-29 13:37
За ингээд газрын тосны үйлдвэр баригдах ажил будаа болдог байжээ. Харамсалтай байна. Өөрийн үйлдвэр нэн чухал зүйл сэн.
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2014-05-29 12:31
ХАХАХАХАХХАХАХАХ хошгирцгоо тарвагануудаа танар таван жилийн дараа хүртэл амьд явах юмуу ? ааннасанд хүрсэн тарвага л лав дахин 5 жил амьдрахгүй кокогкокг коког хахахахахахахахахаххаха

Бидэнтэй нэгдээрэй