![](/uploads/202111/news/thumb/57ad9a1336d8cdb90aa719993655cff5_x3.jpg)
Бүх цэргийн наадам маргааш Монгол бөхийн өргөөнд болно. Барилдаанд цэрэг, хүчний таван спорт хороонд харьяалагддаг аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөх зодоглох юм.
Үндэсний бөхийн цол чимэг олгодог 30 дахь удаагийн уг наадам нь 1992 оноос хойш зохион байгуулагдаж байгаа билээ.
Сонирхуулахад, уг наадамд түрүүлсэн бөхчүүдээс Монгол Улсын дархан аварга нэг, улсын аварга хоёр, улсын гарьд хоёр, улсын заан нэг, улсын харцага гурав, улсын начин 13 төрөн гарсан байна.
Бүх цэргийн наадам маргааш болно | ||
Үзсэн: 829 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.