Шууд Chart

Монголын жүдочдоос дэлхийн аваргын 4 дэх медалиа хүртсэн цорын ганц тамирчин

2021-11-12 10:04:44

“Монгол Улсын Хөдөлмөрийн баатар" цагдаагийн хошууч М.Уранцэцэгт хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ өчигдөр /2021.11.11/ Цагдаагийн ерөнхий газрын “Хүндэтгэлийн тэнхим”-д зохион байгуулагдлаа.

Энэхүү арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир, Дэд дарга, цагдаагийн хурандаа О.Амарсанаа болон алба хаагчид оролцсон юм.

"Монгол Улсын Хөдөлмөрийн баатар" цагдаагийн хошууч М.Уранцэцэг 2015 оноос Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хороонд ахлах дасгалжуулагчаар ажиллаж байгаа бөгөөд 2012-2021 оны хугацаанд Олимпын наадамд 5, 7 дугаар байр, Дэлхийн аварга шалгаруулах болон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, Оюутны Их наадам, Дэлхийн цомын тэмцээн, Мастерууд ангилал, Гран при тэмцээнээс 22 алт, 16 мөнгө, 20 хүрэл медаль хүртсэн билээ.

Мөн Дэлхийд чансаагаараа Жүдо бөхийн эмэгтэй тамирчдын -48 кг-ын жинд 4 дүгээр байранд эрэмбэлэгдсэнээс гадна 2020 онд “Гиннесийн ном”-нд бүртгэгдсэн. Унгарын нийслэл Будапешт хотноо энэ онд зохион байгуулагдсан “Жүдо бөх”-ийн насанд хүрэгчдийн 2021 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцон хүрэл медаль хүртэж, Монголын “Жүдо бөх”-ийн тамирчдаас дэлхийн аваргын 4 дэх медалиа хүртсэн цорын ганц тамирчин болсон бөгөөд 2021 онд зохион байгуулагдсан “Токио-2020” тэмцээнээс хүрэл медаль хүртсэн юм.


Монголын жүдочдоос дэлхийн аваргын 4 дэх медалиа хүртсэн цорын ганц тамирчин  
Үзсэн: 828 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй