Монголын үндэсний олимпын хорооны ээлжит чуулган энэ сарын 30-нд болно. Уг чуулганаар ирэх олимпын мөчлөгт МҮОХ-г удирдах бүрэлдэхүүн болох ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх зөвлөлийн гишүүд сонгогдоно.
Дээрх албан тушаалуудад Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг нарын зэрэг эрхэм өрсөлдөх магадлалтай байна гэж салбарынхан нь таамаглаж байна.
Мөн Х.Баттулгыг ерөнхийлөгч байхад түүний зөвлөхөөр ажиллаж байсан Э.Мөнх-Очир, Монголд жюү жицүгийн спортыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн “Гаруда” акамемийн үүсгэн байгуулагч, дасгалжуулагч О.Болд-Эрдэнэ, воллейболын холбооны генсекээр 22 жил ажиллаж, үүгээрээ ном гаргасан Ц.Бат-Энх нарын нэр ч сонсогдож байна.
МҮОХ-ны ээлжит чуулган энэ сарын 30-нд болно | ||
Үзсэн: 680 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.