Шууд Chart

Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр гурав дахь алтан медалиа хүртлээ

2021-11-12 12:02:36

АНУ-ын Лас Вегас хотноо энэ сарын 10-13-нд зохион байгуулагдаж буй мастерсын ДАШТ-ий бор бүсний М3 ангилалын +100 кг-ын жинд барилдсан “Их шавь” дэвжээ, “Монде” группийн тамирчин, Монгол Улсын аварга Гунаажавын Эрхэмбаяр алтан медаль хүртлээ.

Энэ нь түүний гурав дахь удаагийн медаль нь болж байна.

Тус тэмцээнийг Олон улсын жиүжицүгийн холбооноос зохион байгуулж байгаа бөгөөд АНУ-ын Вашингтон хот орчимд үйл ажиллагаа явуулдаг "Chantilly MMA" клубийг Монгол Улсын ардын багш, гавьяат тамирчин, Ц.Дамдины хүү Д.Сүлдбаяр үүсгэн байгуулжээ. Тэрбээр жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер цолтой бөгөөд жиүжицүгийн хар бүстэй юм.

Дээрх тэмцээнд Монгол Улсаас улсын аварга Г.Эрхэмбаяраар ахлуулсан 19 тамирчин оролцож байгаа бөгөөд Вашингтон хотоос Д.Сүлдбаяр хар, Ц.Мягмаржаргал, О.Эрдэнэсамбуу нар хөх, Б.Мэндбаяр, А.Өсөхбаяр нар цагаан бүсний ангилалд оролцож байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр гурав дахь алтан медалиа хүртлээ   
Үзсэн: 2093 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй