Шууд Chart

Соёлын салбарын залуучуудын зөвлөгөөн боллоо

2021-11-12 12:21:56

Соёлын яамнаас “Соёлын бүтээлч сар” аяныг өрнүүлж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлийн бодлогын болон хэрэгжилтийн олон үйл ажиллагааг зохион байгуулж байгаа билээ.

Энэ хүрээнд өнөөдөр “Соёлын бүтээлч үйлдвэрлэл-Залуучуудын оролцоо” сэдэвт соёлын салбарын залуучуудын зөвлөгөөн маань амжилттай зохион байгуулагдлаа.

Тус зөвлөгөөнд оролцохоор Соёлын яамны залуучуудын хөгжлийн зөвлөлийн гишүүд, яамны харьяа байгууллагууд болон соёл, урлагийн төрөл чиглэлүүдэд байгуулагдсан салбарын залуучуудын хөгжлийн зөвлөлүүдийн удирдлагууд, тэргүүлэгчид, гишүүд мөн аймаг, нийслэл, сум, дүүрэг, хилийн чанад дахь соёлын салбарын залуучуудын төлөөлөл бүхий 929 залуучууд бүртгэснээс танхимаар 86 хүн Улсын хүүхэлдэйн театрт оролцсон бол бусад залуучууд нь цахимаар харилцлаа.

Өнөөдрийн зөвлөгөөнийг албан ёсоор нээж Соёлын дэд сайд М.Батбаяр үг хэлж мэндчилгээ дэвшүүлсэн бол, “IWFCI Mongolia”-ын Ерөнхийлөгч О.Байгаль "Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын олон улсын хөгжлийн чиг хандлага", “СУИС”-ын дэд захирал Ж.Эрхэмтөгс “Соёлын бүтээлч үйлдвэрлэлд-Залуучуудын манлайлал”, “СУИС”-ын Соёлын сургуулийн Соёл, судлалын тэнхимийн эрхлэгч, Монголын Соёлын аялал жуулчлалын холбооны Тэргүүн Б.Мөнхбадрал “Бүтээлч аялал жуулчлал” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.

Түүнчлэн судлаач Д.Дайриймаа “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн үзэл санаа”-ны талаар танилцуулга хийсэн бол миний бие “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбарын залуучуудын оролцоо” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм.

Энэ дашрамд нэгэн статитсик тоог танилцуулахад өнөөдрийн байдлаар Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбарт хөдөлмөр эрхэлж буй 33,931 хүн байгаагаас 71 хувь нь буюу 24,198 нь 15-39 насны залуучууд байгаа нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт залуучуудын оролцооны ач холбогдол их гэдгийг илэрхийлж байгаа юм.

Ийнхүү Соёлын яамны Залуучуудын хөгжлийн зөвлөлөөс санаачлан салбарын залуучуудын хөгжлийн зөвлөлүүдтэй хамтран зохион байгуулсан өнөөдрийн  зөвлөгөөнийг дэмжиж ажилласан Соёлын яамны удирдлагууддаа болон илтгэл хэлэлцүүлсэн эрдэмтэн судлаачиддаа, хамтран ажилласан бүхий л хүмүүстэй, оролцсон нийт залуучууддаа талархал илэрхийлье.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Соёлын салбарын залуучуудын зөвлөгөөн боллоо  
Үзсэн: 823 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй