![](/uploads/202111/news/thumb/18bbbdecd211bd1fcda43d7eccc66ec0_x3.jpg)
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын төрсөн дүү Х.Баттуул Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртлээ.
Тэрбээр 2011 онд чөлөөт бөхийн "Женко" клубыг үүсгэн байгуулж, Олон улсын "Монголиа Опен" тэмцээнийг эх орондоо санаачлан зохион байгуулж, чөлөөт бөхийн спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.
Тамирчны замналын үедээ 1990 оны Сайн санааны тоглолтын аварга, 1983 оны "Нөхөрлөл" Олон улсын тэмцээний хүрэл, 1984 оны "Динамо" Олон улсын тэмцээний мөнгөн медальт, 1985 оны Буриадын Олон улсын тэмцээний аварга, 1985 оны "Интернационал" Олон улсын тэмцээний аварга болж, 1986 оны ДАШТ-д 5-р байр эзэлж байв.
Мөн 1986 оны "Тбилисийн цом" Олон улсын тэмцээнээс мөнгөн медаль, 1987 оны Дэлхийн цомын тэмцээний мөнгөн медальт, 1987 оны "Интернационал" Олон улсын тэмцээний аварга, 1988 оны "Дан Колов" Олон улсын тэмцээний хүрэл, 1989 оны Найрамдалт армиудын тэмцээний аварга тус тус болж, улсын таван удаагийн аварга (1984, 1985, 1987, 1988, 1990)-аар шалгарч байсан юм. Тэрээр мөн 1988 оны олимпын наадамд наймдугаар байр эзэлж байв.
Х.Баттуул гавьяат тамирчин цол хүртлээ | ||
Үзсэн: 1328 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.