Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Давааасүрэн Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамны Ёслолын газрын дарга Иан Макконвиллтэй 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр уулзаж, Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав.
Уулзалтын үеэр Элчин сайд Д.Даваасүрэн Австрали Улс нь манай улсын Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь чухал түнш болохыг онцлон тэмдэглэж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллахаа илэрхийлэв. Ноён Иан Макконвилл Элчин сайдын Итгэмжлэх жуух бичгийн хувийг хүлээн авч буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, Австралийн Амбан захирагчид Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын арга хэмжээний талаар мэдээлэл өгөв.
Элчин сайд Д.Даваасүрэн Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав | ||
Үзсэн: 752 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.